Шууд Chart

Элсэлтийн шалгалтанд хууль бусаар тэнцүүлж хахууль авсан гэв

2018-12-05 09:22:47

Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтан холбогдсон болон олны анхаарал татсан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эл ажлын хүрээнд олны анхаарал татсан, төрийн албан тушаалтанд холбогдох зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Л.Эрдэнэ нь “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтанд бусдыг хууль бусаар тэнцүүлсний төлөө хахууль авсан” гэх хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгүүдээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалагдах шүүхэд шилжүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Элсэлтийн шалгалтанд хууль бусаар тэнцүүлж хахууль авсан гэв  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй