
“Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI уралдааны Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиолыг бүрэн хэмжээний кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг энэ оны долоодугаар сарын 5-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл Соёл урлагийн газраас олон нийтэд нээлттэй зарласан. Эл уралдаанд нийт найман төсөл ирснээс орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр ТВ-6 телевиз шалгарч уг төслийг гүйцэтгэжээ.
Дээрх төслийг хэрэгжүүлснээр орчин үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон дэлгэцийн бүтээл туурвих, хүмүүнлэг ёс суртахуунтай иргэнийг төлөвшүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрөөс хүүхдийн уран бүтээлийг дэмжих тогтоолын биелэлтийг хэрэгжүүлэх зорилготой.
“Кибер сүлжээ” уран сайхны кино маргааш буюу энэ сарын 7-нд нээлтээ хийх бөгөөд телевизийн сувгууд болон IPTV-ээр үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болно.
Сонирхуулахад, тус киноны зураг авалт нийслэлийн 20 дугаар дунд сургуульд хийгдсэн бөгөөд бүтээлийн гол санаа нь дунд сургуулийн сурагчид дунд цахим хэрэглээ ямар эрсдэл дагуулж, нөлөөлж байгааг харуулах ба нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход анхааруулах аж.

“Кибер сүлжээ” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 3995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.