Шууд Chart

“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна

2018-12-10 10:14:04

2013 онд нээлтээ хийсэн "Ану хатан" уран сайхны кино дараа жилийнхээ есдүгээр сараас эхлэн “Warrior princess” нэрээр Америкийн зах зээлд зарагдаж эхэлсэн. Уг киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичиж, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан билээ.

"Ану хатан" бүтээл хоёр цаг 48 минут үргэлжлэх бөгөөд киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авч, Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь монголын кино урлагт ахиц дэвшил авчирсан үзэгдэл боллоо гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан. Тэгвэл эл бүтээлийг түгээх эрхийг Болгарын телевиз энэ сард худалдаж авсан байна.

Сонирхуулахад, дээрх киног бүтээсэн “Шүүдэр” продакшны захирал, зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн “Хотулун гүнж” түүхэн, тулаант кино төсөл эхлүүлжээ.  





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна  
Үзсэн: 2441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй