Шууд Chart

Гар буутай согтуу эр “KFC”-ийн ажилтнуудыг сүрдүүлжээ

2018-12-10 10:34:30

Энэ сарын 8-ны 05:50 цагт цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах  “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрлаа” гэсэн мэдээлэл иржээ.

Тодруулбал, эл зоогийн газар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж, тэнд байсан ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж, танхайрсныг цагдаа нар таслан зогсоожээ. Мөн тухайн этгээдээс “ПБ-4-2” маркын хийн гар буу, хоёр ширхэг сум хураан авсан байна.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гар буутай согтуу эр “KFC”-ийн ажилтнуудыг сүрдүүлжээ  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй