Шууд Chart

Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2018-12-11 11:19:29

Нийслэлийн прокурорын газраас  олны анхаарал татсан зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнд, Шадар сайд асан Ц.Оюунбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаалыг хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүүхдийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг авч Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шалгасан.

Шалгалтын явцад Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүллээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй