Шууд Chart

Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ

2018-12-11 15:38:06

Арванхоёрдугаар сарын 11-ний шөнийн 01:10 цагт буюу өнгөрөгч шөнө нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэйн хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлага иржээ. Эл дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж, үзлэг хийх явцад өвдсөн эмэгтэйн согтуу нөхөр танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж, улмаар хэл амаар доромжилсон байна.

Мөн өвчтөнг зайлшгүй эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан учир түргэн тусламжийн баг авч явжээ. Гэтэл өвчтөний нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины замд саад учруулж, араас нь мөргөсөн байна.  Энэ үйлдлээс нь болж, өвчтөнд тусламж үзүүлж байсан эмч гэмтэл авч, түргэний машинд их хэмжээний эвдрэл учирсан гэнэ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машиныг мөргөж, эмчийг гэмтээжээ  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй