
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Ганбаатар: Эд нар гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь сайн цагийн эхлэл”, “800 тэрбум төгрөг зарцуулсан ч утаа улам ихсэв”, “Амьдралын нууцыг тайлсан хүн” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Өлөн тоос ч тогтох учиргүй өндөр алба”, “Хубилай хаан, Өндөр гэгээн, эрдэмтэн Мянгатын хөргийг мөнгөн тэмдэгтдээ залъя”, “Ч.Дөлгөөн: Бүжиг бол миний аз жаргал” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хуулийнхны шударга ёсны хэмжүүр нь Б.Махбалын хэрэг байгаасай”, “ЖДҮ-д холбогдсон бас нэг гишүүний баримт ил боллоо”, “Д.Мөнх-Эрдэнэ: Тамхидалттай холбоотойгоор уушги, хоолойн өвчин нэмэгдэх хандлагатай байна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.