Шууд Chart

Дэлхийн аварга Дарья Билодид Мастерс тэмцээний мэдүүлгээ буцаав

2018-12-12 09:55:58

Урд хөршийн Гуанжоу хотод энэ долоо хоногт болох жүдогийн Мастерс тэмцээний 48 кг-д Украйны Дарья Билодид оролцох мэдүүлгээ өгсөн ч буцаажээ. Тэрбээр энэ тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон гэнэ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос жил бүр дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочинд 50 мянган ам.долларын урамшуулал олгодог. Жүдогийн 48 кг-д дэлхийн чансааг 6986 оноогоор тэргүүлж буй Японы жүдоч Фүна Тонаки Мастерс тэмцээнд оролцохгүй. Тиймээс энэ жинд гол өрсөлдөөн 6520 оноотой Монголын жүдоч М.Уранцэцэг, 6485 оноотой Украйны Дарья Билодид нарын дунд өрнөнө гэсэн таамаглал жүдо үзэгч, сонирхогчдын дунд байсан.

Сонирхуулахад, дэлхийн жүдогийн хамгийн залуу аварга Дарья Билодид, “Рио 2016” олимпийн аварга Италийн жүдоч Фабио Базиле болзож байгаа билээ. Тэд хамтдаа байгаа зураг, бичлэгээ өөрсдийн цахим хаягтаа хэд хэдэн удаа байршуулсан юм.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн аварга Дарья Билодид Мастерс тэмцээний мэдүүлгээ буцаав  
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй