Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт Токио хотноо эхлэв. Тус зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар, японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны дэд сайд Х.Сэки нар ахлаж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, СЯ, Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд, японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам, Гадаад хэргийн яам, ЖАЙКА, ЖЕТРО, Япон-Монголын эдийн засгийн хороо, Хоккайдо Монголын эдийн засгийг харилцааг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагууд, хоёр орны хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
| Монгол-Японы Төр хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалтТокио хотод эхэллээ | ||
| Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.