Шууд Chart

Радио, телевизийн шилдэг инженер, техникийн ажилтнууд тодорлоо

2018-12-13 09:00:00

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг радио болон телевизийн салбарын  шилдэг инженер техникийн ажилтныг шалгаруулах мэргэжлийн ур чадварын уралдаан өчигдөр “MNB Event hall”-д боллоо.

Тус уралдаанд радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын инженер техникийн ажилтнуудын таван гишүүнтэй багууд бүртгүүлж, мэдүүлгээ өгсөн. Үүнээс “Дижитал”, “Тав”, “Evolution”, “Аравт”, “Тэмүүлэл” гэсэн таван баг оролцож, мэргэжлийн чадвар, сүлжээний технологи, ерөнхий онол, бүтээх чадварын даалгавар биелүүлж өрсөлдсөн юм.

Радио, телевизийн салбарын  шилдэг инженер техникийн ажилтан шалгаруулах уралдааныг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хөндлөнгийн мэргэжилтнүүд шүүж, ялагчдыг тодруулдаг. Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Ж.Жавзансүрэн, тус сургуулийн Холбооны салбарын багш А.Буянбат, Н.Ганхуяг, сүлжээний инженер Г.Золбаяр нар багтсан.

Инженер техникийн ажилтнуудын ур чадвар, авхаалж самбааг шалгасан эл уралдааны таван үеийн нийлбэр дүн гарахад МҮОНР-ийн техникийн албаны “Дижитал” баг тэргүүлж, шилжин явах цомын эзэн боллоо. Мөн тус багийн ахлагч Б.Баясгалан радио, телевизийн салбарын 2018 оны шилдэг инженерээр шалгарав. Харин дэд байрт МҮОНТ-ийн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн “Тав” баг орлоо.





















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Радио, телевизийн шилдэг инженер, техникийн ажилтнууд тодорлоо  
Үзсэн: 1760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-13 23:31
Ж.Баясгалан 3 жил дараалан тэргүүллээ баяр хүргэе
Зочин [127.0.0.xxx] 2018-12-13 23:27
Ж.Баясгалан шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй