
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж болзошгүй хэд хэдэн газарт гэнэтийн шалгалтыг хийлээ. Тус шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсан аж.
Холбогдох байгууллагаас дээрх эмэгтэйчүүдээс гадна биеэ үнэлэлтийг зохион байгуулсан, орон байраар хангасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.
Түүнчлэн биеэ үнэлж байсан 15 бүсгүй нь нийслэл хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насных болох нь тогтоогджээ.
Биеэ үнэлж байсан 18-28 насны 15 эмэгтэйг баривчилжээ | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.