Шууд Chart

Дархан-Уул аймгаас таван настай охин хулгайлсан эмэгтэйн шүүх хурал болно

2018-12-13 11:42:28

Энэ оны наймдугаар сарын 19-нд 20:30 цагт Дархан-Уул аймагт таван настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон хэрэг гарсан. Эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж таван настай  Э охиныг олсон.

Охиныг 37 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б гэх эмэгтэй хулгайлан нийслэлийн  Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт цуг байхад Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан байдаг. Тэгвэл Дарханаас таван настай охин хулгайлсан гэх иргэн Б-д холбогдох шүүх хурал өнөөдөр 14:00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дархан-Уул аймгаас таван настай охин хулгайлсан эмэгтэйн шүүх хурал болно  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй