
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд мансууруулах бодис хилээр оруулж ирсэн байж болзошгүй 19-24 насны дөрвөн залууг саатуулсан гэнэ. Тэднийг энэ сарын 11-нд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас баривчилжээ.
Үүнээс гадна тус алба хаагчид Монгол Улсын хилээр мансууруулах, бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г энэ сарын 11-нд баривчилжээ. Түүнийг ШШГЕГ-н харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хар тамхитай холбоотой этгээдүүдийг баривчилжээ | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.