Шууд Chart

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээнийг "Ди Си Монгол бүжгийн хамтлаг" нээлээ

2018-12-13 17:01:16

Өнөөдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн Вашингтоны Визард, Бостон Селтик багуудын тоглолтыг Вашингтон дахь "Ди Си Монгол бүжгийн хамтлаг" -ийн бүжигчид тоглолтоороо нээлээ.

18 сая үзэгчтэй энэ түүхэн тоглолтын салхийг хагалж морин хуур, үндэсний бүжгээ танилцуулсан нь Америкийн үндэсний сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмлээ гэж тус тэмцээнийг үзсэн монголчууд цахим хуудаснаа бичиж байна.

Өмнө нь энэ тоглолтод манай улсаас уран нугараачид оролцож, үзүүлбэрээ толилуулж байжээ. Гурван настай хүүхдээс эхлээд АНУ-д амьдарч байгаа монголчуудын хүүхдүүд энэ хамтлагт хичээллэдэг байна. Тэд өнгөрсөн зургаадугаар сард мөн Виржиниа мужийн Арлингтон хотын дунд сургуулийн тайзнаа монгол бүжгээ сонирхуулж, хичээлийн жилийн тайлангаа тавьж байжээ. 

СТА Батчулууны Дэлгэрмаа багшийн эрхлэн хичээллэдэг “Ди Си-гийн Монгол бүжгийн хамтлаг” т АНУ-д төрж өссөн 40 гаруй монгол хүүхэд байдаг байна.


Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээнийг "Ди Си Монгол бүжгийн хамтлаг" нээлээ   
Үзсэн: 1871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tsam muuhai [127.0.0.xxx] 2018-12-14 10:30
Tsam iluudsen. Ih muuhai um bna gej bna lee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 00:31
hungui bhad gyals bujigleed garaad irsen yum uu

Бидэнтэй нэгдээрэй