Шууд Chart

“Амьдрал” киног АНУ-ын театрт гаргана

2018-12-13 17:12:23

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Амьдрал” уран сайхны кино энэ сарын 20-нд АНУ-ын Сан-Франциско хотын “Presidio” кино театрт гарахаар болжээ. Эл бүтээл өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Соёл урлагийн газраас, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан 10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын уран сайхны кино төрөлд шилдэг бүтээл шагналыг хүртсэн.

Түүнчлэн “Mexico city Femme Pevolution film festival”-н онцлог бүтээлээр шалгарсан учир “Presidio” болон АНУ-ын бусад хотын кино театрын дэлгэцээр гадны үзэгчдэд хүрэхээр болжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Амьдрал” киног АНУ-ын театрт гаргана  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй