Шууд Chart

Таван настай охиныг хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулав

2018-12-13 17:28:20

Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлсан иргэн П.Батсуурьт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн хорих ял оногдуулжээ.

Эл хэргийг эргэн сануулахад, энэ оны наймдугаар сарын 19-нд 20:30 цагт Дархан-Уул аймагт таван настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон. Эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж таван настай  Э охиныг олсон.

Охиныг 37 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б гэх эмэгтэй хулгайлан нийслэлийн  Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт цуг байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Таван настай охиныг хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулав  
Үзсэн: 1073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй