Шууд Chart

"IT" аймшгийн киноны дараагийн анги ирэх онд нээлтээ хийнэ

2018-12-14 09:53:44

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" аймшгийн кино өнгөрсөн онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудаас нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм.

Анди Мушиеттигийн найруулгаар хийгдсэн уг киноны гол дүрийг залуу жүжигчин Билл Скарсгoрд бүтээн, тэс өөр дүр төрхийг гаргаж чадсанаараа шуугиан тарьсан билээ. Тэгвэл тус киноны дараагийн ангийн зураг авалт хийгдэж байгаа бөгөөд ирэх оны есдүгээр сарын 6-нд нээлтээ товложээ.

Энэ ангид гол дүр Пэннивайз төрөлх хотдоо эргэн ирж, “Losers” клубынхэн ахин уулзах аж. Тэд өсч томорсон ч хотод бүх зүйл хуучин хэвээрээ, айдастай байх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"IT" аймшгийн киноны дараагийн анги ирэх онд нээлтээ хийнэ  
Үзсэн: 8119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-28 17:45
10000000
Ургамал цэцэг [127.0.0.xxx] 2022-12-08 14:34
Маш муухай бн

Бидэнтэй нэгдээрэй