Шууд Chart

Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо

2018-12-14 10:55:50

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ.

Иймд нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо (Ланд менежер программ)-г хангахтай холбоотойгоор Хөвсгөл нуурын орчимд газар ашиглах эрхийг түр зогсоосон байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо   
Үзсэн: 1558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 17:54
БҮХ ГАЗРУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙГАЛЬ ЭХ ДАЛАЙГАА АВАРЪЯ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 16:34
zogsoohoos gadna huuli bus olgoson, nuurand dendyy oir baigaliin uzemj, ekologt ayultai byh shovshoorloo hychingui bolgooch !!!! er ni yamar mal ni iim um hiideg bainaa, dendyy bydyyleg shivshigiin hymyys baih um archaagui
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 15:55
Цэвэр усны гол нөөцөө маш сайн хамгаалах хэрэгтэй . Ер нь бол 30 аад оны үеэс дэлхийд цэвэр усны төлөөх дайн эхлэнэ шүү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 14:55
жуулчдын бааз гэж нэг хорлонтой үйл ажиллагаа явуулдаг газаруудыг мөн эрхийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй, бэлчээрийнхээ даац, газар орныхоо онцлогыг харгалзан малчдыг ч гэсэн нуурын орчинд хязгаарлах хэрэгтэй дээ
Тусгай хамгаалалтын бүст байгаа учир [127.0.0.xxx] 2018-12-14 14:41
Уугуул оршин суугчдаас бусад шинээр суурьшсан газар олголтуудыг бүгдийг нь цуцлах ёстой. Ө/х 1992 оноос хойш газар олголтуудыг хүчингүй болгох ёстой.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-14 14:34
Нүүдлийн мал маллах ахуй соёл , байгалийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж буй нь юу л бол. Хамгийн хор хөнөөл багатай нь малчид болов уу. Өөр шалтаг олдоогүй юм байх даа

Бидэнтэй нэгдээрэй