
Дархан-Уул аймгийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор чөлөөт бөхийн өсвөр үеийн 13 тамирчин ОХУ-ын Якутад хамтарсан бэлтгэл хийж байгаа аж. Мөн тэд бэлтгэлийнхээ хүрээнд энэ сарын 11-12-нд Сахад болсон ЗХУ-ын спортын мастер Борис Борисовын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн ОУТ-д зодогложээ.
Тус тэмцээнд Монголын тамирчдаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, 2002-2003 оны тамирчин зодоглосон 48 кг-ын жинд Н.Очир-Эрдэнэ, 92 кг-д Э.Уугангэрэл алт, 110 кг-д Т.Итгэлт мөнгө, 55 кг-д Г.Энхням, 80 кг-д Б.Ганжигүүр нар хүрэл медалийн эзэн болжээ.

Чөлөөтийн өсвөрийн бөхчүүд Якутын тэмцээнээс таван медаль хүртлээ | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.