Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-12-17 08:28:08

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна”, “Д.Уламбаяр: Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг дүгнэлээ”, “Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлийг шалгахын тулд “Капитал”-д нэгжлэг хийв”, “Ёс зүйгүй эмч нар хүн чанараа ч худалдаж байна”, “Тавантолгойн цахилгаан станцын төслийг АТГ-ынхан шалгаж эхэллээ”, “Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

 “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ж.Чулууны “сонгодог” аялгуу Ч.Чинбат”, “О.Чинзориг: Иргэд биш төр нь “гүйдэг” байх ёстой”, “Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?”  зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй