Шууд Chart

Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

2018-12-17 09:43:23

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, тэнд ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн албан хаагчдад урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан тухайн газар нь ажиллаж байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран долоо хоногийн турш ажиллана. Ингэхдээ 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй шинжилгээ хийх юм байна. Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх аж. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ “ Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТХЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно” гэдгийг онцоллоо.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолоочид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй