Шууд Chart

Зүүн бүсийн сурагчид аймгийн удирдлагад хүсэлт гаргажээ

2018-12-17 15:00:00

"Янзаган хүрээг хайрлаарай 2018" аяны хүрээнд зохион байгуулагдсан "Багачууд бидний бяцхан шийдэл" нэгдсэн уулзалт Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 15-нд зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 12 сумын байгаль хамгаалах эко клубын 90 гаруй сурагч, зөвлөх багш болон төлөөлөл оролцжээ. Мөн тус арга хэмжээнд урилгаар Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, ХБХ-ийн дарга, Хэнтий аймгийн ХГСГЗ-ын дарга, гурван аймгийн БОАЖГ-ын мэргэжилтний төлөөлөл оролцсон аж.

Дээрх аян хоёр сарын турш үргэлжилсэн бөгөөд хүүхдүүд эл хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа "Багачууд бидний бяцхан шийдэл" чуулганаар хэлэлцэж, цаашдаа шийдвэр гаргагчидтай хамтран ажиллахаар болжээ.

Мөн нэгдсэн уулзалтын төгсгөлд эко клубын хүүхдүүд цагаан зээр хамгааллын талаар нутгийн удирдлагад хүсэлт тавилаа. Үүнд:

1. Цагаан зээрийн төллөх, өвөлжих гол газрууд дахь хадлан хадах үйл ажиллагааг зогсоох, хадлангийн талбайг багасгах

2. Буутай, анч ноходтой айлуудтай гэрээ байгуулах, хяналттай болгох

3. Цагаан зээрийн олноороо, сүрэглэн нүүдэллэдэг онцлогийг харгалзан, хамгаалан, ховордохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын “Улаан ном”-д бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх

4. “Эко” мини парламентыг цагаан зээр бүхий сумдын сурагчид, нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тэмдэглэх зэрэг 10 санаачлага гаргажээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зүүн бүсийн сурагчид аймгийн удирдлагад хүсэлт гаргажээ  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй