Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-12-18 08:42:45

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Жаргалсайхан: Төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр”, “Албан тушаалын сургаар Ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна”, “УИХ-ын гишүүн Б.Ундармаа АТГ-т дуудагдан очиж, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар байцаалт өгчээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Намын хэрүүл УИХ-ыг тараах нөхцөлийг бүрдүүлэх нь”, “Н.Жанцанноров: Хүн өлгийн өлгийн өлгийгөө хайрлах ёстой юм”, “Аюултай хог хаягдлын аюулыг “нуусан” хэвээр”, “Олон жилийн турш, өндөр хүүтэй зээл төлж амьдрах шаардлагагүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

 “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “10 жил утаатай ингэж “тэмцсэн” үр дүн хаана байна?”, “П.Тэмүүжин: Таеквондо бол хүндлэл агуулсан спорт”, “Компаниудад ил тод байдал ашигтайг ойлгох тогтолцоо бүрдээгүй”  зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй