Шууд Chart

Буга агнасан этгээдэд “Бэмби” хүүхэлдэйн киног үзүүлнэ

2018-12-18 13:54:56

АНУ-ын Миссури мужид хууль бусаар агнасан этгээдэд хоригдох хугацаанд нь “Бэмби” хүүхэлдэйн киног үзүүлэхээр болжээ.

Дэвид Бэрри Жүниор гэгч этгээд хууль бусаар буга агнан, толгой болон эврийг нь аваад биеийн бусад хэсгийг тэр чигээр нь үлдээсэн байна. Шүүгч Роберт Жорж түүнд нэг жилийн ял оноосон бөгөөд хоригдож байх хугацаандаа сар болгон Уолт Дисней компанийн бүтээл “Бэмби” хүүхэлдэйн киног байх ёстой гэжээ.

1942 онд бүтээгдсэн энэхүү хүүхэлдэйн кинонд анчид Бэмбиг янзага байхад ээжийг нь буудаж хороодог билээ.

Гэмт этгээдийн энэхүү үйлдэл анхных нь биш бөгөөд тэрээр өмнө нь хууль бусаар загасчилдаг байсан байна.

Нийтэлсэн: А.Баянмөнх

Буга агнасан этгээдэд “Бэмби” хүүхэлдэйн киног үзүүлнэ  
Үзсэн: 4598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-25 12:00
zuw
Зочин [127.0.0.xxx] 2018-12-25 10:16
zuv ba

Бидэнтэй нэгдээрэй