Шууд Chart

В.Янжаа: Бухимдал, гомдол, гунигтай байна

2018-12-19 09:35:19

Ой тогтоолтын дэлхийн аварга, 14 орны хэлээр ярьдаг, “Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа эх орноо төлөөлөн Ой тогтоолтын ДАШТ-д оролцож, таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекордыг шинэчилжээ. Гэвч тэрбээр тэмцээн зохион байгуулагчдын зохисгүй үйлдлийн улмаас түрүүлж чадалгүй, мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо нэрийн өмнөөс оролцож мөнгөн медаль авлаа. Таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоолоо. Харамсалтай нь саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү "алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Учир нь: Юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй. Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна. Жишээлбэл "хуудсаа нэг секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин "мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо. Тэдний зурагт хуудаснууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд хоёр зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндэслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй” гэжээ.

Сонирхуулахад, Ой тогтоолтын дэлхийн аварга В.Янжаагийн гол дүрийг нь бүтээж, Монголын оюун ухааны академийн тамирчид, хамт олон оролцсон "Memory Games" баримтат кино өнгөрсөн сард АНУ-д нээлтээ хийсэн билээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

В.Янжаа: Бухимдал, гомдол, гунигтай байна  
Үзсэн: 16597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-21 17:10
Шударга бусын хонгил хаа сайгүй
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 12:48
mongoliin end tend elchingeer yavj baigaa hymyyst er ni oligtoi hyn baidag umuu, diplomat bish ariin haalganii um uzeegui gadaadad amdrah gesen umnuud baidag bolood baigaa bizdee
ZASS SOLIOTOI HUJAA CHINI [127.0.0.xxx] 2018-12-20 12:36
IIMERHUU GAJ YUUCH HIIDEGGUI HEND CH TUS BOLDOGGUI YUMNUUDAAS YADAJ 10 JILEE SAIN TUGSUUD AJIL HIIGEED EH ORONDOO HUVI NEMER ORUULAAD YAVAJ BAIGAA ZALUUCHUUD NI DEER
ZASS DUUGUI TONILJ UZ [127.0.0.xxx] 2018-12-20 12:33
MONGOLOOR DUUREN OI TOGTOOLCHIN GESEN TODOTGOLTOI TENEG MANGAR NI MEDEGDEHGUI GAJ NIIGMIIN YAMARCH IDEVHIGUI YUUCH HIIDEGGUI GAR HULUU YERUUSUU HUDULGUJ CHADDAGGUI EH ORONDOO HUVI NEMER ORUULDAGGUI BUHEL BUTEN HEND CH HEREGGUI 1 HEDEN HELEER DALI DULI HUJAA TSARAILJ YARISAN TEJEEVER SUREG UUSLEE BUR GAI BOLJ,ICHEECH,,,,
ZASS DUUGUI TONILJ UZ [127.0.0.xxx] 2018-12-20 12:30
MONGOLOOR DUUREN OU TOGTOOLCHIN GESEN NIIGMIIN YAMARCH IDEVHIGUI YUUCH HIIDEGGUI GAR HULUU YERUUSUU HUDULGUJ EH ORONDOO HUVI NEMER ORUULDAGGUI BUHEL BUTEN HEND CH HEREGGUI TEJEEVER SUREG UUSLEE BUR GAI BOLJ,,,,
зочин [127.0.0.xxx] 2018-12-20 11:54
Дипломат шугамаар Шведийн Засгийн газарт энэ шударга бус байдлыг зогсоох талаар мэдэгдэл өгөх нь ГХЯ-ны үүрэг. Монголын дипломатууд хар амиа бодохоос өөрийг хийдэг юм уу? Ёозгүй хүмүүс л дипломат албанд явдаг жишиг тогтоод олон жил болж байна даа.
Монгол [127.0.0.xxx] 2018-12-20 10:57
Үнэхээр сайн байна http://www.standard-memory.com/competition/IAM-WMC-2018?fbclid=IwAR17gazJsXHExgkAKAnxXXbe2lkW_5p7BThfN9bATRhbc_4OvrIg8PiNy6c
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 10:52
Энэ асуудал дээр Монголын ЗГ, орон нутагт байгаа элчин сайдын яамдууд юу хийж байдаг юм бол? Тэд МУ-ыг төлөөлж тэнд байгаа ард иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой биз дээ. Харамсалтай юм аа
kkk [127.0.0.xxx] 2018-12-20 09:59
Амжилт хүсье. Хэрэв чамайг доромжилбол бүр илүү их чармайж амжилтаа ахиулах хэрэгтэй.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 09:52
ӨВГӨНХҮҮР минь таниас өмхий үнэртэж байна. Муу энергитэй новш минь битгий олон нийтийн газар өмхийгөө тавьж бай
зочин [127.0.0.xxx] 2018-12-20 09:41
монгол гэж алагчлуулсан бол муухай л даа, гэхдээ баяр хүргэе, амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 09:04
Мундаг юмаа.
Nam bus irgen [127.0.0.xxx] 2018-12-20 08:09
Archaagui avilgald idegdsen yalzarch dampuursan tur zasagtai ulsiig doromjilj baihgui yu. Oligtoihon tur zasagtai baisan bol ted nar ingej buurulhuj chadahgui. Chadlaaraa bor zurheeree oyun uhaanaaraa gaihamshigiig uzuulj Mongoliinhoo neriig delhiid tamgalj baigaa ohind bayar hurgiye.
Янжаад [127.0.0.xxx] 2018-12-20 06:04
Монгол хатан ухаантай охиндоо амжилт.
Цог [127.0.0.xxx] 2018-12-20 05:38
Бүх талаараа төгс төгөлдөр охин бол Янжаа. Сайхан ухаалаг монгол залуучуудын нэг нь түүнтэй гэрлээсэй.
Murun [127.0.0.xxx] 2018-12-20 03:53
Mundag ohind amjilt husey
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 02:49
Mundag
Galdergali [127.0.0.xxx] 2018-12-20 02:24
Ulam ih amjilt gargaarai !
Sergelen [127.0.0.xxx] 2018-12-19 23:29
Yuny umnu duudee amjilt khusie!!! Tsaashid tusalj demjine shuu!!! Ertnees mailee nadad uguud kholbootoi baigaarai!!! Amjilt! Buu gantsaard!!! Chamd Mongol er oron chin bna!
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 23:22
Сөрөг сэтгэгдэл бичигч нэгэн монгол хүн биш гээд бодох хэрэгтэй үнэн шүү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 22:18
Их гүрний өмнөөс сөрөөд 2 т оржээ. Чи 1 д гэж бод. Хоролвол яана.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 21:59
Анхаарлаа тэр зэргийн довтлолтод сарниулах хэрэггүй. Бухимдаж яахын бүх юм санаснаар болдог бол хорвоо биш диваажин болох байлгүйдээ. Ягаан Янжаа минь дараа дахиад түрүүлчих.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 20:57
Амжилт хvсье. Чи мундаг байсан.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 20:54
Ягаан Янжаа минь ирэх жил гусаачдээ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 20:27
мундаг дүү мини баяр хүргэе. тэр мэт явуургүй өдөө хатгалуудыг үл тоо, түүнээс болж өөрийн сайхан оюун ухаанаа бага ч гэсэн бүү хөнөөгөрөй.
Altansukh [127.0.0.xxx] 2018-12-19 20:14
Uneheer tur zasag buh nutag usniihan dotoodiin buhuu uhaan aldtal demjdeg hernee delhiin tamirchidaa uneheer demjdeggui.Demjleg ni hytadiin tamriin hutsas bla bla bla.Ene bol shuud 76tai holbootoi.Turd oyunii chadalgui shatar ch urj chadadgui naimaachin panzchin horchin nuhud l baigaa bolhoor
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 19:44
za er ni mongoliin ner hynd geed baih um barag baihgyi dee. ertnii ner ni aluurchin, orchin yeiin ner ni guilgachin hahuulchdiin uls. mongol gej helehleer yarvaij ogij booljih hemjeend hyrsen. delhiin tavtsan deer mongol uls zygeer ch 1 yaduu uls bish nen yaduu uls gedeg angilald bagtdag. tooj haritsah uls oron baihgyi. mongoloos busad ulsiin hymyys tsaanaa l 1 zovhi ni oodoo, nyyr bardam. haana ch yavsan ner hynd hyndleltei. hyatad hyniig mash ih hyndetgej baina. ted ch bas ajilsag, ev negdeltei hymyys um. mongol hyn bol baidag l 1 maliin angilald. ene emegtei tiim l mundag um bol oor ulsiin nereer temtseend orj bolno shyy dee…. yamar ch ulsiin nereer Orson mongol hyn gesen ner chini yav l baina shyy dee. horongoton ornuudiin ner deer olon gadaadiin tamirchid yavdag ch yag ali ornii irgen gedeg ni helegddeg. ta yamar ch ornii nernii omnoos oroltsood tyryylsen bai mongoliin iegen gedeg ni davhar yavdag
Энхтайван [127.0.0.xxx] 2018-12-19 19:10
Бахархаж байна Чи бол дэлхийн хамгийн хөөрхөн Монгол аварга шүү
завхан [127.0.0.xxx] 2018-12-19 19:00
зүгээрээ миний дүү. чамаар бахархаж байна. чи монгол
Oyuna [127.0.0.xxx] 2018-12-19 18:56
Bakharkhaj baina Amjilt ,Sain saikhniig Khusen Erooe Berkhsheel Tokhioldono, amidral Berkhsheeleer duuren baidag Berkhsheel buriig Erch khuchteigeer davan tuularai Khairtai shuu
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 18:07
Оюуны спорт маш гайхамшигтай, хүний чадавхи хязгааргүй гэдгийг батлан харуулж бна.
зочин [127.0.0.xxx] 2018-12-19 17:47
ой тогтоолт хэнд хэрэгтэй юм.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-20 06:44
127.0.0.xxx мэтийн оркууд гадаад үг эсвэл мэрэгжилд хэрэгтэй чухал зөвлөлгөөг яаж тогтоох гээд байнаа
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 18:09
Чамаас бусад хүмүүст хэрэгтэй.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 20:34
Munkhag amitan yum daa chi
мөрөөдөл [127.0.0.xxx] 2018-12-19 15:38
маш сайн хичээж оюун ухаанаараа гайхагдсан охин байна. Бахархах сэтгэл эрхгүй төрж байна. Амжилт хүсье ээ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:57
Тамирчдад тохиолдож буй бэрхшээлийг сонсож засч залруулж байх хэрэгтэй. Бөхөөс өөр спорт байдаггүй юм шиг л байх юм. Эх орныхоо нэрийг гаргаж байгаа охинд баяр хүргье. Энэ хэдэн сэтгүүлч нар хов ярьж базсаар байгаад ямар ч гэгээлэг зүйлийг яаж ийгээд мушгиж чаднаа
Кхх [127.0.0.xxx] 2018-12-19 13:41
Монгол улс гуйгаа юу?сүржигнээд байхын бсда нар..нэг л их сод хүмүүс.төр засгаас юм нэхсэн.өрөнд оруулчих гэсэн л улс байхын.мөрөөрөө амьдраач тэр аяга шанагаа угаагаад явж байна биз лай л байна
Соко [127.0.0.xxx] 2018-12-19 16:05
Чамд мал гэдэг үг гоёдоно.Тэмбүү гэж нэрлэе дээ.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 15:01
Мал минь дуугүй л бай л даа
Энэ [127.0.0.xxx] 2018-12-19 14:14
Мэдрэлийн Эмнэлэгт үзүүл! Удахгүй болчихож өөрөөө
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:27
За битгий сүржгэнэ хүнд нээх хэрэгтэй юм хийж яваа ч биш наад гомдлоо тэр холбоо энэ тэрдээ тавихгүй юу. Монгол Улсын засгийн газар ямар хамаатай юм.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 17:01
зөв ш дээ... энд манай ЗГ ямар я хамаа байхгүй... энэ тэмцээн энэ спорт юунд хэнд хэрэгтэй юм бэ?! гай л байна
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 15:01
Хөлдүү мал
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 14:56
Zuv l bichsen bna. Iim mundag ohinoo uls demjih l estoi shuu dee. Hun helehees naash tsaas chichihees naash gedeg, helj yarij bj l erh barigchidiin chihend ochino. Mundag ohinoor baharhaj bga shuu.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:37
Medrel muutai hendch heregguu nowsh bndaa chi
ӨВГӨНХҮҮ [127.0.0.xxx] 2018-12-19 12:54
ОДОО ИНГЭЖ ЦЭЦЭРХЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ. ДЭЛХИЙД БҮХ ЮМ ЭРХ ТЭГШ БИШ. БҮХ ЮМЫГ ШВЕД ШИГ БҮҮ БОД. ХЯТАДУУД ЯМАР ГЭДГИЙГ МЭДЭЖ АВ. ЦААШДАА Л АНХААР. ОЛОН ЮМ БҮҮ ГУНШИГНАЖ ИНГЭЖ БАЛАЙРЧ БИЧИХ ХЭРЭГГҮЙ. НЭГ БОЛ ХЯТАДАД БОЛЖ БУЙ ТЭМЦЭЭНД БҮҮ ОРОЛЦ. ТЭГЭЭД Л БОЛОО. ОДООНЫ ХҮМҮҮС ИЙМ ИХ УЛИГЛАСАН, ГОМДОЛЛОСОН БОЛООД БАЙХ ЮМ. ХАЯАЧ. УГААСАА ХУЖААНУУДЫН ИХ ГҮРНИЙ ДЭЭРЭНГҮЙ ҮЗЭЛ ШҮҮ ДЭЭ. ТЭР ДЭВТЭР ЭНЭ ТЭР ЖИЖИГ ЮМАА БОЛИО. ЗҮГЭЭР ОР ТАС ХАЯ. ДАНДАА ТҮРҮҮЛНЭ, АМЬДРАЛ ДАНДАА ДАРДАН, БҮХ ЮМ ҮНЭНЭЭРЭЭ БАЙДАГГҮЙ. ХУДАЛ ҮНЭН СҮЛЭЛДДЭГ ХОРВОО. ХЯТАД ЧИНЬ ШВЕД БИШ. ХУДЛАА ИНГЭЖ СЕНСААЦЛАХАА БОЛЬ. ҮНЭХЭЭР ТЭГЖ ШУДАРГА ЁС ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТЭР ХАНДДАГ ОЛОН УЛСЫН ШҮҮХДЭЭ ХАНД. ГААГАД Ч БИЛҮҮ ӨӨР ЯМАР НЭГЭН НААД ЮМНЫ ЧИНЬ ОЛОН УЛСЫН ХОЛБОО ЭНЭ ТЭР БАЙДАГ БАЙХ. ЕР НЬ УНАЖ БАЙЖ Л АВАРГА БОЛДОГ. ДАРАА ЖИЛ НЬ ТАСАРХАЙ ТҮРҮҮЛЭХГҮЙ ЮУ. ХЭТЭРХИЙ БИ ГЭСЭН ЭНЭ ХАНДЛАГУУДАА ЗАЛУУЧУУД БОЛЬМООР ЮМ. НЭГ Л ӨӨРИЙГӨӨ ГЭСЭН ЗУРАГ. ГАНЦ НЭГ ТЭМЦЭЭНД ОРЖ РЕКЛАМАНД ТОГЛОО Л БИЗ. ЗӨНДӨӨ Л ОЛОН ИЙМ ЗАЛУУЧУУД БАЙГАА Ш ДЭЭ.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 14:25
Ингэж сэрэмжлүүлэг бичиж байж л өөрчлөлт гарна ш дээ!!! 1. Бусад тамирчид өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ урьдчилаж авна. 2. Хожим нь виз гаргуулах тал дээр Гадаад хэргийн яамны туслалцааг авахад арай хялбар болно.
Энэ [127.0.0.xxx] 2018-12-19 14:18
ӨВГӨНХҮҮР минь таниас өмхий үнэртэж байна. Муу энергитэй новш минь битгий олон нийтийн газар өмхийгөө тавьж бай
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:25
Ха ха юун Хятад эхлээд наадахаа унш эргүү Оркоо
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:16
Захиалгат бичээчээ чи улс төрч үү! хужаа юууу! Жинхэнэ дэлхийгээс зайл
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:16
Австрид болсон тэмцээн штээ хаха
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:12
Үнэхээр бахархмаар яааж чам шиг хүүхдүүдээ өөрийгөө бүрэн дайчлж сургах вэ чамаар маш их бахархаж байна шүү ёстой мундаг зүгээрээ монгол улс маань удахгүй тогтвортой тайван болох байх
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:11
Үгүй ингэж шаардах ёстой энэ охины зөв энэ мэт алагчилсан байдал гаргуулахгүйн тулд хэлж ярих ухааруулах хэрэгтэй та л өөрийн үзэл бодлоороо энэ мундаг хүүхдийг доош нь хийх гээд байна
Zochko [127.0.0.xxx] 2018-12-19 13:08
Eurod bolson temtseen geed bhad l kidad ih guren geed orcdood shaahiimaa
erka [127.0.0.xxx] 2018-12-19 12:25
mundag shuu okhin min
Enkhee [127.0.0.xxx] 2018-12-19 11:52
Сая хэдхэн хоногийн өмнө Австрид болсон.Монголоос 3 тамирчин багш дасгалжуулагчийн хамт явах болсон боловч тэдэнд виз гараагүй.Иймд энэ тэмцээнд орж чадаагүй.Явсан бол том амжилт гаргаад ирэх байсан байх.
Монгол ээж [127.0.0.xxx] 2018-12-19 11:49
Битгий бухимд охин минь.баярлалаа.авьяаслаг мундаг охин
X [127.0.0.xxx] 2018-12-19 11:43
Хаана болсон юм болов оо?
George [127.0.0.xxx] 2018-12-19 11:35
I'm proud of you
Mundag [127.0.0.xxx] 2018-12-19 11:22
MUNDAG OHIN SHU. ZUGERE SETGELEER UNAH HEREGGUI . DELHII NIIT CHAMAIG MEDNEE.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 10:59
Hichneen avyas bilegtei, chadvarlag humuus archaagui, doroi tor zasgaasaa bolj dotooddoo ch, hiliin chanadad ch gaduurhagdaj baigaa bol! Ih olon zuil deer ajiglagagddag.
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 12:24
Mundag sain bna
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:05
amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй