Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-12-19 09:54:43

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Монголд жилд амиа алдаж буй хүний тоо иргэний дайнтай Сирийнхтэй ойролцоо гэв”, “Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч үймээн самууныг ашиглаж дарангуйлал тогтоох гэвэл төрийн эргэлт болно”, “Газрын тосоо өөрсдөө олборлохгүй юм бол өр тавин байж боловсруулах үйлдвэр барих хэрэг байна уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “МАН-ын бага хурал хайнаа хагалах уу”, “Уурын зуухныхан буюу Улаанбаатарын эмгэнэл хаана хүрч дуусах вэ, Н.Цэрэнбат сайд аа”, “Г.Гантуяа: “Ботгохон” төсөл багачуудад байгаль, амьтдыг хайрлан энэрэх сэдлийг төрүүлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

 “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Итгэмжлэлгүй элчингүүдийн асуудал дипломат харилцаанд сэв суулгах вий”, “Зээлийн хүүг хүчээр бууруулах нь том эрсдэл”, “Нобелийн шагналт Андрей Гейм: Оросын шинжлэх ухаанд өөрчлөлт гарч байгааг мэдэрч байна”  зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй