Шууд Chart

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглов

2018-12-19 12:01:20

Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр хянан хэлэлцлээ.

Эл шүүх хурлаар Д.Жигжиднямаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт  Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт  Замын даргын албан тушаалд ажиллах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн аж.

Хэргийг эргэн сануулахад, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг  Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан  байж болзошгүй хэргээр шалгасан. Улмаар яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хилээр гарахыг хориглов  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй