Шууд Chart

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын шигшээ футзалын ААШТ-д орно

2018-12-19 14:58:15

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр сонсголын бэрхшээлтэй иргэд шигшээ баг бүрдүүлэн футзалын Азийн АШТ-нд анх удаа оролцохоор зэхэж байгаа гэдгээ дуулгажээ. Тэдэнд бэлтгэл сургуулилалт хийх талбай, хэрэгсэл дулимаг учраас Монголын хөлбөмбөгийн холбоо футзалын стандарт бөмбөг бэлэглэж, бэлтгэл хийх нөхцөл, бололцоогоор туслалцаа үзүүлэх юм байна.
Сонирхуулахад, Монголын хөлбөмбөгийн холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд даунын синдром, аутизмтай хүүхдэд тусалж, хөлбөмбөг тоглох нөхцөл бололцоогоор тусалж, дэмждэг.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын шигшээ футзалын ААШТ-д орно  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй