Шууд Chart

Шилжин явах цомын эзэд тодров

2018-12-19 15:50:19

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажил, үүрэг гүйцэтгэх бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр спортын шилдэг анги, салбарыг шалгаруулах “Олон төрөлт спортын тэмцээн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу 2018 оны спортын аварга шалгаруулах тэмцээнийг гар бөмбөг, дартс, олс таталт, хөгжөөнт буухиа гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулж, аваргуудаа шалгарууллаа.    

Тэмцээнд найман багийн 130 гаруй алба хаагч оролцсноос нэгдсэн дүнгээр гуравдугаар байранд  Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн дэслэгч Б.Тодбилгүүн захирагчтай нэгдүгээр салааны баг тамирчид, хоёрдугаар байранд Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн дэслэгч Д.Баттулга захирагчтай гуравдугаар салааны баг тамирчид, нэгдүгээр байранд Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн захирагч, хошууч М.Сүхсайхан ахлагчтай баг тамирчид шалгарч, шилжин явахын цомын эзэд болов.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шилжин явах цомын эзэд тодров  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй