
“Тиффанид барьсан өглөөний цай”, “Ромд өнгөрүүлсэн амралт”, “Миний үнэнч хатагтай” зэрэг киногоор өөрийн залуу нас, гоо сайхныг дэлгэцнээ мөнхөлсөн бүх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэй Одри Хепбернийн тухай үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотод дэлгэгджээ. “Beyond Time” нэртэй энэ үзэсгэлэнд түүний хувцаслалт, үс засалтын хэв маягийг харуулсан үзмэр, хувийн эд зүйлс, уран бүтээлд ашиглаж байсан эдлэлийг үзмэр болгон дэлгэсэн байна.
Нэг цаг үед амьдарч байсан Мэрилэн Монротой гоо үзэсгэлэнгээрээ эн тэнцүү үнэлэгдсэн Оскарын шагналт Одри Хепберн ходоодны хорт хавдрын улмаас 1993 онд 64 насандаа таалал төгссөн. Сайхан сэтгэлт Одригийн хамгийн сvvлчийн бvтээл нь 1988 онд дэлгэцэнд гарсан Стивен Спилбергийн “Yргэлж” нэртэй кино байв. Тэрээр энэ кинонд тоглож байхдаа НYБ-ын Хүүхдийн сангийн элчээр өргөмжлөгдсөн. Одри Хепберн амьдралынхаа сүүлчийн жилүүдийг бусдын төлөө үйлсэд зориулсан юм.
Өөрөө багаасаа дайны хөлд зовж зүдэрч өссөн учир Африкийн ядуу буурай орнуудад очиж, хүүхдүүдэд чин сэтгэлээсээ тусалж байв. Түүний бусдын төлөө гэсэн энэ сайн үйлсийг үнэлж АНУ-ын Ерөнхийлөгч Эрх чөлөөний одонгоо гардуулж, хожим нь олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд нэр хүндтэй шагналуудаа нөхөж олгосон.




Одри Хепбернийн эдлэл хэрэглэлээр Азид үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.