Шууд Chart

Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна

2018-12-20 10:43:06

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Харин 6-12 анги энэ сарын 28-ныг дуустал хичээллээд амарна.

Түүнчлэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 15-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжилнэ. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт илүү урт байх юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын ЕБС-ийн I-V ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос ирэх оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал 49 хоног үргэлжлэх юм. Харин VI-XII ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс ирэх оны хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан долоо хоног үргэлжилнэ.

Түүнчлэн сурагчид гуравдугаар улирлын хичээлийн дундуур сар шинийн баяраар нэг долоо хоног, гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм байна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болох аж.

Харин нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног үргэлжлэх аж.

Зуны амралтын хувьд I-II анги зургаадугаар сарын 1, III-V анги 8, VI-XII ангийн сурагчид 15-наас эхэлж амрах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Бага ангийн сурагчид маргааш хичээллээд амарна  
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй