
Идэш тэжээлийн дутагдлаас үүдэн зэрлэг амьтан суурин бүс рүү орох тохиолдол мэр сэр гарч байна. Өмнө нь хүрэн баавгай, мазаалай зэрэг амьтан хүн малын бүс рүү орсон тохиолдол гарсан. Тэгвэл Увс аймгийн Давст сумын төв рүү орсон шилүүсийг өчигдөр нутгийн иргэд эргэн байгальд нь тавьжээ.
Сонирхуулахад, Монголын тайга, холимог ой хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар ганц нэгээрээ нутаглагдаг шилүүс гол төлөв бүрэнхий шөнөөр идэвхтэй байдаг. Мийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсний дараа орох энэ амьтан туулай, чандага, бор гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, янгирын ишиг, аргалийн хурга, тарвага зэрэг жижиг мэрэгч болон ятуу, хөтүү мэтийн дунд зэргийн биетэй шувуугаар хооллодог.



Сумын төвд орж ирсэн шилүүсийг байгальд тавьжээ | ||
Үзсэн: 4529 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.