Шууд Chart

Монгол-Японы Байгаль орчны бодлогын зөвлөлийн XII уулзалт боллоо

2018-12-20 12:35:58

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-15-нд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр оролцон ажилласан билээ.

Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.

Айлчлалын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны дэд сайд Минору Киучитай хоёр талт уулзалт хийж, Ц.Батбаяр сайд хоёр талт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хоёр улсын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцсон.

Харин өнөөдөр Монгол-Япон улсын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлийн арванхоёрдугаар уулзалт боллоо. 2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр,  Япон улсын Байгаль орчны дэд сайд Яасуо Такахаши болон бусад албаны хүн оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны яам хоорондын байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга, агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол-Японы Байгаль орчны бодлогын зөвлөлийн XII уулзалт боллоо  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй