
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга Урлагийн холбооны төлөөлөгчид Монголын хөгжмийн зохиолчдын холбооны урилгаар энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ирээд байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Утга Урлагийн холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан, Өвөр Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, хөгжмийн зохиолч Ван Яа Жүнь, Өвөр Монголын Үндэстний урлагийн хүрээлэнгийн уран бүтээлийн төвийн хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Өвөр Монголын Радио, телевизийн хөгжмийн зохиолч Гүэ Зи Жи, яруу найрагч Н.Насан, дээд зэргийн найруулагч, Одон сувгийн дэд захирал яруу найрагч Б.Цогжилт зэрэг хөгжмийн зохиолч, яруу найрагч хүрэлцэн ирсэн юм. Эдгээр уран бүтээлчийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.
Уг уулзалт ярилцлагад Монгол талаас Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын жүжигчин Д.Ухнаа, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа, төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан тэргүүтэй уран бүтээлч, хөгжмийн зохиолчоролцож ирэх онд хамтарч ажиллах уран бүтээл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.






Өвөр Монголын Утга урлагийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.