
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг хойд хөршид олголоо. Ийн ОХУ ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнийг гуравдугаар сарын 15-18-нд Якутад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн цомд өмнөх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн улс оролцдог уламжлалтай. Будапештийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн ангилалд ОХУ, АНУ, Гүрж, Куба, Япон, Иран, Монгол, Турк улсын тамирчид эхний найман байрыг эзэлсэн билээ.
Гэхдээ зохион байгуулагч орон ирэх жилийн тэмцээнд таван баг оролцуулахаар гэж шийджээ. Сонирхуулахад, Орос улс хамгийн сүүлд долоон жилийн өмнө эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хүлээн авсан. Чөлөөт бөхийн Дэлхийн цом өмнө нь 2007 онд тус улсын Красноярск, 2008 онд Владикавказ, 2010 онд Москва, 2011 онд Каспийск хотод эл тэмцээн зохион байгуулагдсан юм.
Чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн ОХУ-д болно | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.