
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “М.Энхболд: “Шударга бусын хонгил”-ыг би байгуулаагүй. Асуудал байгаа бол шалгах л ёстой”, “А.Гансүх: “АТГ, прокурорынхон намайг шалгаж байгаа хэргээр наймаалцах гэвэл битгий хүлээж аваарай” гэж Ерөнхийлөгчид би бүр эхнээсээ хэлсэн”, “Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Эрх баригчид мухардалд орсныг илчилсэн Бага хурал”, “Судалгааны их сургууль байгуулахад санхүү, бас сэтгэл дутаж байна”, “Хурандаа Ж.Чүлтэмсүрэн: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй бүү орхи” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Л.Баттөр: Манайх цэргийн тодотголтой эрдмийн ганц чуулга”, С.Эрдэнэбат: Багш, эрдэмтэд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй болчихлоо”, “Монголыг дэлхийд таниулах гүүр MNB World” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.