
Монголын иргэний агаарын тээвэр(МИАТ)-ийн ОМ302 дугаартай аяллын нислэг агаарын хөлгийн хаалганд гэмтэл гарсны улмаас утаа гарч ослын буулт хийсэн гэх мэдээлэл зарим сайтаар тарсан. Энэ талаар МИАТ-ээс албан ёсоор тайлбар гаргажээ.
Тодруулбал “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллын агаарын хөлгийн хяналтын самбарт “check-in” гэрэл ассан тул тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийхээр буцаж, БНСУ-ын Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд газардах шаардлага гарсан. Инженер техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан дутагдлыг илрүүлэн шуурхай арилган нислэгт бэлэн болгосон байна.
Тус агаарын хөлөг орон нутгийн 00:43 цагт Инчеон ОУНБ-аас хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-д 04:04 цагт хэвийн газарджээ. Тус агаарын хөлгийг газардсаны дараа дахин техникийн нарийвчилсан үзлэг хийн нислэг үйлдэх боломжтой болохыг тодорхойлсон байна. Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
Энэ сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаар аяллын нислэг төлөвлөсөн цагтаа Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн” гэжээ.
МИАТ: Агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан доголдлыг шуурхай арилган нислэгт бэлэн болгосон | ||
Үзсэн: 1786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.