Шууд Chart

Э.Лхагвадулам Гиннесийн номонд нэрээ мөнхөлнө

2018-12-24 13:02:27

Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн сурагч Э.Лхагвадулам Хонконгод болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-нээс зураг дээрх медалуудаа хүртжээ. Олон улсын Их Мастер, өнгөрсөн оны Өсвөрийн дэлхийн аварга, Монголын оюун ухааны академи, Ажнай корпорацийн тамирчин тэрбээр энэ жилийн ДАШТ-д 10 төрлийн дараах нийлбэр оноогоор Өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар Олон улсын Их мастер, Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.

Сонирхуулахад, Ой тогтоолтын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй, 16 настай Э.Лхагвадуламаас өмнө Монгол Улсаас Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын ихэр тамирчин өөрсдийн шинэчилсэн дэлхийн рекордоо Гиннесийн номонд бичүүлж байв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Э.Лхагвадулам Гиннесийн номонд нэрээ мөнхөлнө  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ахмад [127.0.0.xxx] 2019-02-11 06:53
Мундаг охин байна , улам их амжилт гаргаж " МОНГОЛ" орныхоо нэрийг мандуулж яваарай гэж ерөөе дөө дүүдээ.
Ахмад [127.0.0.xxx] 2019-02-11 06:50
Монголчуудыг төр засаг нь зөв удирдаад явбал ,монгол хүнд маш их чадавхи байна , ганцхан ТӨР-ЗАСАГ нь зөв голидоргод орох л чухал байна даа та минь .2020-онд ард түмний сонголт зөв байж , ард түмнээ гэсэн УИХ -байх ёстой .
Билэгсайхан [127.0.0.xxx] 2019-01-25 08:50
Баяр хүргье Маш их бахархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй