Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-12-25 09:18:52

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Да.Ганболд: Монголын төр хямраад, гацаад байгаа нь нэг шөнийн дотор болсон процесс биш”, “Б.Пүрэвдорж: Засгийн газрын тэргүүн “Маскаа сайн зүү” гэж хэлсэн нь л утааны эсрэг хийсэн ганц ажил”, “Жаран тэрбумын схемийг танилцуулахад У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Улаанбаатарт эрүүл хүүхэд төрүүлэхэд бэрх боллоо”, Ерөнхий хяналтын сонсголоос ер бусын үр дүн гарах уу”, “Х.Наранжаргал: Гүтгэх заалтыг сэргээвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухарч буй хэрэг”, “Б.Энхбаяр: Редакцтай, редакцгүй хэмээн зааглаж хариуцлага тооцох заалт оруулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

 “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Аюулгүйн зөвлөлийн гишүүд протоколтой уулзах цаг нь болжээ”, “Ц.Сандуй: У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн барьцаанд орсон байна”, “Дөрвөн сая долларын асуудал эзэнгүй хэрэг болоод дуусах вий”  зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй