
ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд Саранск хотноо болж, 14 настай Анна Щербакова улсынхаа аваргаар тодорчээ.
Тус тэмцээний гол дуулиан нь эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Загитова, Медведева нарын зэрэг алдартан медальгүй хоцорч, шинэ одод тодорсон байна.
Аман хүзүүнд мөн 14 настай Александр Трусова, 15 настай Алена Косторная хүрэл медаль хүртжээ.
“Пёнчан-2018” олимпийн аварга Алина Загитова тавдугаар байрт шалгарсан бол дэлхийн хошой аварга, “Пёнчан-2018” олимпийн мөнгөн медальт Евгения Медведева долдугаар байрт жагсав.
Улсынхаа аваргад шинээр тодрон гарч буй 14, 15 настанд дийлдэж, медальгүй хоцорсон Загитова, Медведева нарыг сарын дараа болох Европын аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ хүлээж байна.
Учир нь өнөө жилийн ОХУ-д аваргад эхний байрт орсон Анна Щербакова, Александр Трусова, Алена Косторная нарын тамирчид насанд хүрээгүй тул олон улсын тэмцээнд оролцох боломжгүй юм.
14 настай Анна Щербакова улсынхаа аваргаар тодорчээ | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.