
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгд болсон 27 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-д 21 орны 260 гаруй тамирчин гурван өдрийн турш өрсөлджээ.
Манай улсыг төлөөлөн 22 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 60 медалиас дөрвөн алт, гурван мөнгө, 11 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр (19401 оноо) БНХАУ болон БНАСАУ-ын дараа III байрт орлоо.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр БНХАУ-ын өсвөрийн тамирчин Wei Qinru 7947 оноогоор тэргүүлжээ.
Монголын оюун ухааны академи, “Ажнай” корпорацийн тамирчин, ОУИМ, 2017 оны өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2018 оны өсвөрийн дэд аварга болсноос гадна тэмцээний "Хоёртын тоолол" төрөлд 30 минутад 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар ОУИМ Н.Энхшүрийн (5445 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож Геннисийн номд бичигдэхээр болжээ.
Мөн ой тогтоолтын спортын их мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар дэлхийн холбооны шинэхэн мастерууд болжээ.
Э.Лхагвадулам Геннисийн номд бичигдэхээр болжээ | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.