Шууд Chart

А хүрээний H1N1 вирусыг ямар хүн тусах эрсдэл өндөртэй вэ

2019-01-08 16:17:16

1. Амьсгалын замын архаг өвчтэй
2. Зүрх судасны өвчтэй
3. Чихрийн шижинтэй
4. Бөөрний болон элэгний архаг үрэвсэлтэй
5. Дархлаа муу
6. Хэт таргалалттай
7. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 2-оос доош насны хүүхэд өвдөх эрсдэл хамгийн өндөр байна.

Томуугийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд А (H1N1) вирусын халдвар мөн эсэхийг лабораторийн шинжилгээгээр батлуулах гэж эмнэлэг хооронд нааш цааш явуулж цаг алдалгүй, тухайн үеийн илэрч байгаа шинж тэмдэгт үндэслэн гэрийн нөхцөлд тохирсон арга хэмжээг авах хэрэгтэй.

Үүнд:
-Хэвтрийн дэглэм сахих, сайн амрах, унтах, дулаан, тайван байх
-Хоолойгоо тогтмол зайлах, гараа тогтмол угаах
-Халуун аарц, сүү, чацаргана, аньс, буцалсан ус зэргийг ахиухан уух, хөлрөх
-Дам тамхидалтаас сэргийлэх
-Гаднаас орж ирсэн хүн бүрийг ариун цэвэр сахиулах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, өдрийн 12:00-14:00 цагийн хооронд гэрийн дотоод орчны агаарыг сэлгэж байх
Тухайн вирус нь амьсгалын замын эрхтэн тогтолцоог хамгийн ихээр цочроож гэмтээдэг тул утлага хийх нь нэн тохиромжтой.
Утлагыг 200 мл усанд 4,0 грамм хүнсний сода хийгээд буцалтал нь халааж, толгойгоо биеийн зузаан алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалан амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа хийнэ.
А (H1N1) нь ханиалгах, халуурах, хоолой хөндүүрлэх, бие сулрах, ядрах, толгой өвдөх шинжүүд хамгийн түгээмэл илэрдэг.

Энэхүү цэгэн массажийг урьдчилан сэргийлэх зорилгоор хийгээрэй. 


Хүүхдийн эмч н.Батжаргал


А хүрээний H1N1 вирусыг ямар хүн тусах эрсдэл өндөртэй вэ   
Үзсэн: 2170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй