Шууд Chart

“Хүйтэн бороо”-нд дулаацах учир бий

2013-07-05 13:44:17

“Хүйтэн Бороо”... ийм нэгэн хавтасны будаг нь хатаж амжаагүй, хуудас цаасных нь шинэхэн үнэр ханхалсан өгүүллэг, жүжгийн ном уншигчдын гарт хүрлээ.
Тус номын зохиогч нь МЗЭ-ийн болон зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, зохиолч Магваны Эрдэнэбат бөлгөө.
Түүний номын өмнөтгөлд “... чулуу шаргиулан уул давааны эрмэг салхинд мацавч үл ажрах Алтайн нүүдэлчин шиг уран бүтээлийн жинтэйхэн, бараа сүртэйхэн хөсөг  хөтлөөд хүний сэтгэлийн алсын цэнхэр хягаар тийш дэнхэн данхан явнам билээ. Энэ хөсгийг сэтгэлтэй хүн хөтөлдөг. Уран зохиол бол хүний сэтгэлээр оролдох ёстой л гэж би бодож явдаг. Сэтгэлээр сэтгэлийг оролдоно шүү дээ” хэмээн сэтгэлийн гол чавхадсийг хөндсөн бол цааш нь “Хол замын ханилгаа, амьдралын хат, гэгээн алс тийш зорьсон уяранга зөөлөн сэтгэл, өөрийнхөөрөө байх адранга араншин, бас нам жим аг чиг алга болох гээд уран бүтээлчийн хувьхан Эрдэнэбатын төрх төлөв хэдүйнээ утга зохиолын хүрээ, уншигч олны эн хэмжээнд нэгэнт байраа эзэлжээ” хэмээн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир номын андынхаа номын эхний хуудсанд түүчээ үгээ үлдээжээ.
 
 
Зохиолч М.Эрдэнэбат нь “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагнал(2005 он), Шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагналыг 2003, 2013 онд тус тус хүртсэн, “Юу ч мартаагүй” өгүүллэгийн түүвэр, “Хөлгүй цэнхэр нуур” уран сайхны кино, “Сарны нулимс” олон ангит кино, “Өдөр өдрийн нар” олон ангит кино (СГЗ Г.Золжаргалтай хамтран), “Хүний үнэр” телевизийн жүжиг зэрэг олон арван бүтээлийг туурвин бүтээжээ.

“Хүйтэн Бороо” уншигч тань руу шивэрч эхэллээ. Хүйтэн бороонд дулаацах учир бас бий...  


“Хүйтэн бороо”-нд дулаацах учир бий  
Үзсэн: 2874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй