ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн өнөөдрөөс АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг литр тутамд 100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.
2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна | ||
| Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.