Шууд Chart

Залуучуудаа нэгдэж бүтээхийг уриаллаа

2014-01-28 17:51:24

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран өнгөрсөн жилээс “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрт 3.000 гаруй залуучууд хамрагдсан байна.

Залуучуудыг идэвхижүүлэх, ажилтай орлоготой болгох олон санаачлагуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгосон нь залуучуудын талархлыг хүлээсэн юм.
 
Тэгвэл энэ жил дээрх хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа”, “Цагийн ажил”, “Сумын залуус” “Ногоон ажлын байр” гэх мэт төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
 
Харин “Ажлын гараа” төслийн хүрээнд залуучуудыг бригадын зохион байгуулалтанд оруулж, чиглүүлэх сургалтанд хамруулан ажиллуулахаар бүртгэлийн ажил 21 аймаг, 9 дүүрэгт явагдаж эхэлжээ.
 
Эдгээр залуучуудад барилга байгууламж, авто зам, төмөр зам, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй ажилтай, орлоготой болох боломж нээгдэж байна.
 
Залуучуудын гавшгай бригадад орж Бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой орон нутгийн залуучууд аймгийнхаа МЗХ-ны салбар холбоонд, Улаанбаатар хотод амьдардаг бол Монголын Залуучуудын Холбооны төв байр – 103 тоотод ирж бүртгүүлэх мөн  www.myjob.mn хөдөлмөр зуучлалын нэгдсэн системд бүртгүүлэх юм.

Залуучуудаа нэгдэж бүтээхийг уриаллаа  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй