Шууд Chart

Дуучин О.Энх-Эрдэнэ "She ain't no love song"  дуугаа цацлаа

2019-02-07 14:36:09

Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоуг реппэр, хөгжмийн продюсер О.Баярсайхан буюу Рокит Бэй шүүж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үндсэн гурван шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн “дэнслэх” тус шоуны тайзнаа дэлхийн шилдгийн шилдэг авьяастнууд өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж, цор ганц ялагч нэг сая ам.долларын эзэн болно. Тэгвэл тус шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.

Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг  дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг "Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн бол саяхан "She ain't no love song" дуугаа цацлаа.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дуучин О.Энх-Эрдэнэ "She ain't no love song"  дуугаа цацлаа  
Үзсэн: 8911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-08 17:04
Энэ гайхамшигтай хоолойг сайн ашиглах хэрэгтэй. Хэлээ сайн сураад олны өмнө нүүр улайхгүй байх хамгийн чухал шүү дүү минь. Монголынхоо нэрийг ингэж гоё гаргаж байгаад нь баяр хүргэе
Zochin [127.0.0.xxx] 2019-02-07 23:30
Goé hooloi amijilt
Зочин [127.0.0.xxx] 2019-02-07 16:03
Хэлээ сураад ахиж тийм алдаа гаргахгүй байвал болоо доо. Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-02-07 16:02
Мундаг
Амангүл [127.0.0.xxx] 2019-02-07 15:47
Төгс хоолой, үнэхээр гоё дуулах юмаа

Бидэнтэй нэгдээрэй