Шууд Chart

Умруу буюу фимоз гэж юу вэ

2019-02-12 12:21:15

Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэнийг хамгаалж байдаг арьс гурван нас хүртлээ эргэхгүй байх нь эмгэг биш. Бэлэг эрхтэн, түүний толгой хөгжин томорч, арьс сунахад чөлөөтэй эргэх болдог. Харин бэлэг эрхтэний арьсны сүв сорвижиж, нарийссанаас эргэхгүй болохыг умруу гэнэ. Умруу нь төрөлхийн хийгээд хожмын байна.

Шалтгаан: Бэлэг эрхтэний толгой гэмтсэн, үрэвссэнээс болж хамгаалалт арьстайгаа наалдаж, улмаар арьсны сүв сорвижин нарийсах: үрэвслийн улмаас бэлэг эрхтэний хамгаалалт-арьсны уян харимхай чанар муудаж, холбогч эд болон сорвижих: удамшлын зэрэг шалтгаанаас үүдэн умруу үүснэ.

Шинж тэмдэг: Тээрхийн арьс хойшоо шамрахгүй байхын зэрэгцээ шээхдээ дүлнэ, уйлна, эрхтэнээ барьж сандчина, бүрэн шээдэггүй, шээс нарийн, тасалдаж, зарим үед дусагнаж гарна. Шодойн арьс, толгой хоёрын завсар өнгөртөж, нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх тул үрэвсэлт эмгэгээр хүндэрнэ. Арьсны сүвээр идээ гарч, цавины тунгалгийн булчирхай цочиж, халуурч болно.

Эмчилгээ: Гурваас доош насны хүүхдийн умрууг яаран эмнээд байх шаардлагагүй. Энэ насны хүүхдийн умруу физиологийн байх учир аяндаа эдгэнэ. Харин эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сайн сахиж байх ёстой. Гурваас дээш насны хүүхдэд эхлээд эмийн эмчилгээ заавал хийнэ. Эмийн эмчилгээ зөв хийснээр шодойн арьсны уян харимхай чанар сайжран зөөлөрч сунана. 

Эцэг эхчүүдийн анхааралд: Хүүхдийг усанд оруулах бүртээ тээрхийн арьсыг шамлан угааж байх хэрэгтэй.


Умруу буюу фимоз гэж юу вэ   
Үзсэн: 8233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 01:35
zarim nasand hursen huniih ch shamraaguibaidag shd huni ontslog shd
H [127.0.0.xxx] 2019-02-13 12:26
Буруу бичихээ больбол, шилжилтийн нас хүртэл эргүүлж угаах шаардлагагүй ээ, физиологийн өөрийн цэвэрлэгээ явагдана. Харин фимоз болбол эмчлүүүлэх шаардлагатай. Умруу гэж ойлгомжгүй орчуулга!!
Зочин [127.0.0.xxx] 2019-07-21 17:25
saina baina uu bi odoo 20toi minii shamlagddgui tgher pimoz gj oilgohuu haan ymar emnelegt handah ve
Зочин [127.0.0.xxx] 2024-11-10 10:57
hii mniih bas medll avah gsen ymr holboo barimr bhi
Зочин [127.0.0.xxx] 2019-02-13 12:11
shal hudlaa buruu yum bichih yum untah tuhai oilgolttoi bolsonii daraa l shamalsan ni eruul mended ni ch heregtei er hun bolsonoo ch teruugeer oilgono bur sheej bolohgui hestuu bolchuul l yadag yum gehees bi er hun medne shd

Бидэнтэй нэгдээрэй