Шууд Chart

“Итгэл-Зүтгэл”-ээр дүүрэн он жилүүд

2013-07-05 16:27:07

“Энэ биеийг минь төрүүлж өсгөсөн аав ээж, Тамирын голыг өгсөж уруудаж загас жараахай эргүүлдсэн балчирхан үе, улаан таван хошуутай даавуун цүнх үүрч сургуулийн танхимд орсон хүүхэд насны хөгжилтэй, баяр баясгалантай цаг мөчүүд, нэг ангид тохой залган суусан анд найзууд маань сэтгэл зүрхэнд мөнхрөн үлджээ. Тийм ч учраас энэхүү номынхоо эхэнд өөрийн бичсэн дурсамж, дотоод сэтгэлийнхээ илэрхийлэл болгосон ярилцлага, улс төрч миний талаар сэтгүүлчийн хийсэн дүгнэлтийг оршил болговой” хэмээн өгүүлэх хүн бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавъяат багш, доктор Профессор Самбуугийн Ламбаа юм. Тэрээр энэхүү үгээ өөрийн сүүлд гаргасан “Итгэл-Зүтгэл” номынхоо оршилд бичжээ.

Нутаг нугийн багийн найз, ангийн андуудаа санагалзсан, уул усныхаа агь үнэрийг хүсэмжилэн мөрөөссөн хүүгийн сэтгэлээр гэгээ дүүрэн дурсамжаа номынхоо эхний бүлгүүдэд багтаан бичсэн байна. Харин адаг бүлэгт ажил, амьдрал, улс төрийн адармаатай урлагт эрдэм хүчээ өргөсөн замналаа бүтээн үлдээжээ. Номын хамгийн сайхан хэсгүүдийн нэг бол баримтат үйл явдалтай, түүхэн зурагтай хэсгүүд яах аргагүй мөн.
“...Арван жилийн нэг ангийнхны хүүхэд ахуйн үерхэл нөхөрлөл шиг үнэтэй, эрдмийн их өргөөнд эрдэм мэдлэгийн үр шимийг хүртэж, амьдралынхаа гарааг эхэлцгээсэн бидний хувьд нас ахихын хэрээр бие биенээ дурсан санаж, асууж сураглах нь өдрөөс өдөрт нэмэгдэх бөлгөө” хэмээн номын зохиогч нэгэн зүгт хамтдаа тэмүүлэн мөрөөдөж явсан нутаг орныхоо найз нараа санан үг алдав.
 
 
Тус номноос, хүмүүний нас ахих тусмаа уян зөөлөн болж, анд найз, нутаг ус юу юунаас илүү эрхэм нандин үүх түүхтэй дурсамж байдгийг түлхүү уншиж, бас амталж болох ажээ.

“Итгэл-Зүтгэл”-ээр дүүрэн он жилүүд  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй