Шууд Chart

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос дөрөв дэх алтан медалиа хүртлээ

2019-02-12 16:40:46

АНЭУ-ын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.

Тэмцээнд манайхаас "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор амжилттай оролцож, энэ жингийн шилдэг тамирчин болохоо дахин баталжээ.

Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.

Энэ түүний “Дэлхийн цом”-оос хүртэж буй дөрөв дэх алтан медаль юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-оос дөрөв дэх алтан медалиа хүртлээ  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хөвсгөл [127.0.0.xxx] 2019-02-12 17:18
энэ залуу ёстой хөдөлмөрч ясны бяртай залуу шүү

Бидэнтэй нэгдээрэй