Шууд Chart

М.Тэгшбаяр: “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг

2019-02-13 14:10:07

Буддын соёлын Махагала нийгэмлэгийн тэргүүн, докторант М.Тэгшбаяраас бурхны шашны зан үйл, өөд болоочийн хойдын буянд зориулан уншдаг маанийн талаар тодрууллаа.

-Та Монголын бурхны шашны их сургуулийг 2000 онд төгссөн. Сургуулийнхаа үүх түүхээс хүүрнээч?

-Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав, Буриадын хамба Агваан Доржиев нарын санаачилгаар 1970 онд Монголын бурхан шашны дээд сургууль байгуулагдсан. 50 шахуу жилийн хугацаанд өнөө цагийн шашны нэр нүүр болж яваа эрдэмтэн мэргэд, номын багш нар энэ сургуулиас төрсөн.

Тухайлбал, хамгийн анхны төгсөлтөөс Монголын бурхны шашинтны төвийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав нар, удаах төгсөлтөөс Гандантэгчэнлин хийдийн хансүр Ё.Амгалан, Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор, профессор гавж Ш.Сонинбаяр, Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор, гавж Т.Булган, гавж Д.Цэрмаа тэргүүтэй эрдэмт олон дээдэс бий.

-Танай 12 дахь төгсөлтөөс номч мэргэн лам олон төрсөн байдаг?

-Бид 1996-2000 онд Монголын бурхан шашны их сургуульд суралцаж төгссөн. Лам нар нэг зиндааныхан гэж хэлдэг л дээ. Манай зиндаанаас олон түмэн илүү сайн мэддэг хүмүүсийг дурдвал сүүлийн үед энэрэл нигуүсэл, хүний амьдралын мөн чанарын талаар илтгэл, лекц уншдаг, Эрдэнэ зуу хийдийн хамба лам, "дуучин" Х.Баасансүрэн, “Агнистын гэгээ” цувралыг эрхлэн гаргагч, Төвдөч орчуулагч, baabar.mn шилдэг нийтлэлчдийн клубийн гишүүн П.Бадрал тэргүүтэй олон лам нар төгссөн. Одоо манай зиндааны лам нар олонх нь хийдийн хамба лам, мөн удирдах албан тушаал хашиж, ном, буяны үйлсээ хийж явна.

-Сүүлийн үед цахим орчин хэрэглэгчид төрөл арилжсан хүмүүсийн араас "Ум сайн амгалан болтугай" хэмээн эмгэнэл илэрхийлэх болсон. Энэ нь бурхны номоороо хэр зүйтэй вэ?

-Нэг талаас насан өөд болсон тухайн хүнийг өрөвдөж хайрласан, харамссан сэтгэлээр ийн хэлж байгаа гэдгээс нь харвал буруу гэх нь хэцүү. Гэвч энэ үгний үндсэн утга санааг мэддэг хүний хувьд жаахан хачирхалтай санагддаг юм. Ихэнх хүн “Ум сайн амгалантай болтугай” хэмээх энэ үгний утга учрыг мэдэхгүй эсхүл мэдэх шаардлагагүй байж болно. “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь жаахан хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг л дээ. Аз жаргал, аливаа сайныг хүсэх ерөөл гэж ойлгож болно. Хүн насан өөд болсон мөчөөс наад зах нь хэдхэн хором, цаад зах нь 49 хоногийн турш "Бардо" буюу махан биеэ орхиж, хайртай дотны хүмүүс, дасч ижилдсэн гэр орон, үр хүүхдээсээ салж хагацаад айж цочих, төөрч эндүүрч төөрөх, өлсөх цангах зэрэг олон зовлон эдлэн явдаг учиртай. Энэ үе нь бурхан болоочийн хойдын буянд зориулан уншсан ганц эрхи маани, өргөсөн зул, өглөг буян нь машид хэрэгтэй чухам алдаж боломгүй үе тул олон түмэн буянд нь зориулан ямар ч үр дүнгүй “Ум сайн амгалантай болтугай” гэдэг үгийг хэлж байснаас уншсан, сонссон, даган баяссанаараа далай их буяныг хураах "Ум ма ни бад ми хум" хэмээх Аръяабал буюу Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг уншиж байвал тухайн өөд болоочид маш хэрэгтэйгээс гадна уншиж буй хүнд ч буян хурдаг учиртай. Ингэж уншихдаа маанийн тус эрдэм, ач тусыг мэдэж гүнээ сүсэглэн уншваас зохилтой.

-Яагаад “Ум сайн амгалан болтугай” хэмээн эмгэнэл илэрхийлдэг болчих воо. Ямар үед ийн хэлж сүсэглэх нь зохилтой вэ?

-Хүн насан өөд болсноор бүр мөсөн үгүй болчхож байгаа хэрэг биш, дараа дараагийн төрөлдөө амьдрал нь үргэлжилдэг гэдгийг мэддэг тул эмгэнэл илэрхийлэх хэмээх зан заншил Монгол ахуйд байсангүй. Харьцангуй хожим буюу соц нийгмийн үеэс нэвтэрсэн заншил юм. Өрнийн хүмүүс "Гүн эмгэнэл илэрхийлье" гэж хэлдэг нь хүлээж авч буй, хэлж буй хэн хэндээ их амар байж. Манайд шинээр нэвтэрсэн энэ заншил нь яг тохирох үг үгүйгээс болсон уу эсвэл шашинлаг, уламжлал ёсыг хадгалсан мэт санагдах тул “Ум сайн амгалан болтугай”  гэж хэлдэг болсон байх талтай. Энэ үг нь номын ёсонд бол сайн сайхан болохыг бэлгэдсэн утгатай үг. Уг нь Монголчууд эртнээс насан өөд болоочийнхоо болон таних мэдэхгүй, хар элгийн хүн байсан ч хамаагүй хойдын буянд нь зориулан маани уншдаг байсан. Энэ нь тухайн насан өөд болоочид чухам амьсгалах ус, агаар шиг сайн төрлийг олоход тустай.

-Ихэнх хүн зөвхөн төрөл арилжсан нэгний араас маань уншдаг. Өдөр тутамдаа ямар маанийг уншвал зүйтэй вэ. Маани уншихын ач тус, эрдмийн талаар мэдээлэл өгөөч?

-Маани унших нь амар хялбар аргаар арвин их буяныг хураах арга бөгөөд зөвхөн насан өөд болоочийн хойдын буянд зориулан уншдаг ном биш юм. Бурхан багшийн хамаг сургаал, номын утга бүгдээр маанийн зургаан үсэгт багтдаг гэдэг. Тиймээс Монголчууд  “Мааниас илүү номгүй махнаас илүү хоолгүй” гэж ярьж иржээ.

Маанийг бүхий л зүйлд зориулан уншиж болдог. Уншсан сүслэн залбирсан хэн бүхэнд ирдэг ач ивээл, тус эрдэм цаглашгүй юм. Маанийг уншихын тус эрдмийг энд дурдвал арвин их. Тиймээс сүсэгтнүүд "Буддын соёлын Махагала нийгэмлэг" фэйсбүүх хуудаснаас дэлгэрүүлж үзэж болно. Харин бурхны шашинт хүн өөрийн өвөг дээдсээс дамжин шүтэж ирсэн бурхан шүтээн хэрэв үгүй бол өөрийн мэнгэний бурхныг бүтээлгэн залж шүтэх, тарни залбирлыг нь уншиж байх нь зөв юм.

-Сүүлийн үед залуус бугуйндаа эрхи зүүдэг болжээ. Эрхи гартаа зүүх нь ямар утга агуулдаг вэ. Гоёл чимэглэл маягаар зүүх нь хэр зохистой вэ?

-Хэрэв би буруу ойлгоогүй бол загвар мода гэдэг нь тухайн үеийн нэр алдартай хүмүүс, олны танил хүний өмсөж зүүж байгаа зүйлсээс санаа авч үүсдэг гэж ойлгосон.

Эрхи нь тарни ном уншихдаа тоо авах зорилготой ба олон төрлийн мод, материалаар хийсэн байдаг. Тухайлбал, Монголчууд зургаадай эрхиэр уншсан маани зургаан зураасныхаа тоотой ижил үрждэг гэж үздэг. Эрхийг гарт зүүх нь ямар нэгэн утгыг илэрхийлдэг гэж сонссонгүй. Гоёл чимэглэл байдлаар зүүх нь зөв, буруу гэж хэлж болох үгүйг мэдэхгүй байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

М.Тэгшбаяр: “Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг  
Үзсэн: 65462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
сэтгүүлчид [127.0.0.xxx] 2019-07-16 01:39
энэ сэтгүүлч нь ямар их алдаатай бичдэг юм бэ? жишээлбэл, маань биш маани, эрх биш эрхи гэж бичнэ.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-24 11:25
Sain baina uu.Maani megzem 2iin yalgaag helj ogno uu.Megzemiig changa duugaar unshih uu?
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 17:05
Буруу юм ч биш юм байна даа хойд төрөлдөө сайн сайхан явах болтугай гэж ерөөж байгаа юм гэж ойлгоход болох юм бишүү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-23 14:17
Дуучин хамба гоё хэлж тэр арай хэтрүүлэгтэй ламаа.. Сумо шиг хатуу дэг жаягтай бсан бол бадарчин болохоор донгосох юмаа
Irgen [127.0.0.xxx] 2019-05-23 08:44
Tiim shde, suuliin ued l Fb eer tegj bicheed bg bolson, bayarlalaa lamdaa.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-20 16:03
Хэтрүүлж хэлбэл байхдаа яадын Шог юмаа Гашуудаж гуниглахгүй уйлахгүйгээр ерөөж сүнсийг нь амар тайван явуулж байгаа л гэж ойлгож байна
Зочин [127.0.0.xxx] 2019-02-19 20:35
Ум гэдэг нь төвд үг болохоос биш сайн амгалан болтугай гэдэг нь Монгол үг биш үү, эсвэл төвдөөр аз жаргалтай байх гэдгийг амгалан болтугай гэж хэлдэг юм болов уу, эсвэл би монгол хэлнийхээ үгийн утгыг буруу ойлгодог байж уу, ум гэдэг Эх болсон 6н зүйл гэсэн үг гэдэг биздээ, энийг нийлүүлэн уншвал Эх болсон 6н зүйл сайн амгалан болтугай гэсэн үг болох бишүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-16 00:33
Tuvd mongol holildsonnug l bh shig bn.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-19 13:47
Энэ баахан хүмүүст ойлгомжгүй төвд хэлээр дүнгэнүүлсэн юмнуудаа эртхэн тайлбарлаж бхад яадгийн. Жирийн иргэд байтугай лам нар нь юу уншиж бгаагаа өөрсдөө ойлгодог юм уу?!
Зочин [127.0.0.xxx] 2019-02-18 17:28
Love гэж үгийг орчуулаад 'хайрт минь' гэж дуудахын оронд 'хайраа' гэдэг болсон шиг 'RIP' буюу ' Rest in peace '-ийг бас орчуулаад ,Ум сайн амгалан болтугай, гээд байх шиг. Угаасаа л Монголчууд еед болсон хvний араас ,ум ма ни бад ми хум' гэдэг шvv дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 12:09
баярлалаа
Muujii [127.0.0.xxx] 2019-02-17 17:43
Bi bas zuv bichdeg yum baina Tegsen say aguu zohiolchdoo emgenel ilerhiileed um ma ni bad ma hum gesen chini neg hun shoolood ineesen baigaa yum daa yaj bgaa yum boloo
Би [127.0.0.xxx] 2019-02-17 02:49
Би эмгэнэл дээр сэтгэгдэл үлдээхдээ Ум ма ни бад ми хум гэдэг, зөв л бж. Мэдлэгт нэмэр болсонд баярлалаа.
Zochin [127.0.0.xxx] 2019-02-17 00:47
Saihan tailabarlajee. Um maani badmi hum gej heleh ni zov yum bna. Ovoo emee mini yag ingej surgasan.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 16:47
niigemd heregtei amidrald oirhon gants ch gesen ym hiilde olon amitni tusin tuld geel hutshas oor ta nar yu hiisin zuger l aril
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 16:42
er n tegeed ch ene heden lam nar l shan bga ym bish u niigemd ymarch asudal bolson helgui hun shig chimee anirgui ta nar goe shu er n bol mini mongold ta narin tuuh gej bhgui shu
Эмээ [127.0.0.xxx] 2019-02-16 14:25
Лам нар нь ард иргэдэд учрыг нь ойлгохгүй хэлээр ном уншсан болдог. Уншиж байгаа номондоо зүрх сэтгэлээ зориулахгүй, гар утсаа авдаг, утсаараа оролддог, орж гарч байгаа хүүхэн дээр нүд нь билчдэг.Ард иргэд нь ламын номын учрыг ухаж төнхөж асууж ойлгохыг хичээдэггүй,зүгээр л аялдан даган баясдаг. 1980 оны үеэс л лам нар бидэнд "Ум амгалан болтугай "гэдгийг үхсэн хүн дээр хэрэглэдэг тарни гээд яс маханд маань шингэтэл ойлгуулчихсан шүү дээ...Тиймээс эмээ өвөө нар эрхээ эргүүлээд л талийгаачдынхаа хойноос уншсаар араас нь явдаг болсон...Нэг ёсондоо лам нар ард түмнээр бүрэн дүүрэн тоглож дуусч байна.ийм хувалзнуудад итгэж байдаг монгол хүн та ч харанхуй байна... Улс төрчид, авлигачдаас нэг их дээрдээд байх юм алга.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 18:58
Яг тийм.Лам нь сүжиггүй, сэтгэлээсээ номоо уншдаггүй, авч буй ѳглѳг мѳнгѳнд ь тааруулж ном уншсан болдог.Одоо цагаан сарын дараа засал хийлгэх гээд лам нар руу ид цувж, лам нарын мѳнгѳ хийдэг сезон эхэлсэн энэ үед хэн нь түмний тусын тулд бгаа нь ил тодоор ялгарна.Сайн лам нар бгааг үгүйсгэхгүй ээ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 14:23
Лам нар нь ард иргэдэд учрыг нь ойлгохгүй хэлээр ном уншсан болдог. Уншиж байгаа номондоо зүрх сэтгэлээ зориулахгүй, гар утсаа авдаг, утсаараа оролддог, орж гарч байгаа хүүхэн дээр нүд нь билчдэг.Ард иргэд нь ламын номын учрыг ухаж төнхөж асууж ойлгохыг хичээдэггүй,зүгээр л аялдан даган баясдаг. 1980 оны үеэс л лам нар бидэнд "Ум мани бадми хум "гэдгийг үхсэн хүн дээр хэрэглэдэг тарни гээд яс маханд маань шингэтэл ойлгуулчихсан шүү дээ...тиймээс эмээ өвөө нар эрхээ эргүүлээд л талийгаачдынхаа хойноос уншдаг.Нэг ёсондоо лам нар ард түмнээр бүрэн дүүрэн тоглож байна. Улс төрчид, авлигачдаас нэг их дээрдээд байх юм алга.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 08:15
Um sain amgalan boltugai gej ugiin utgiig tailbarlasan shigee Um maani bad me hum gej ugiinhee utgiig tailbarlaad ogtson bol uul n deer bj dee ... utgiig n meddeg bolchuul enduurch hereglehgui bh l daa
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 13:51
эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн утгатай
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 17:05
Заяа гээгээн гээд л хүний араас бөөнөөрөө буян үйлдээд л, баахан арга хэмжээ, шоу бөх л дутуу. Жир хүнээр араасаа буян хойдхоо хөтлүүлэхийг бодход... Ийм худлаа гэгээнээ болиул яасан юм. Наробанчэн, Ялагдсан "хутагтуудын" араас бас ханрах уу? Үхэх сэхэхээ мэдээд л, урдах хойдохоо хараад л, байдаггүйэ. Агаартаа хураагаагүймбайндөө. Хажуугаар нь худлаа ярьдагаа больчхоо.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 17:57
нирваан дүрийг агаарт хураав л гэсэн шд. Нэгт: нирваан болоогүй, болсон бол даяарт юм болох байсан байлгүй гэж, тэгээд ч ганц л хүн нирван болсон. Болоогүй нирваанаа агаарт хураасан - хэдүүлээ хэд худлаа хэлчвээ? Нирваан болоогүй учраас араас нь буян хийж нирваан болгосон, бөөлжөөд төрүүлчихдэг шиг юмаа. яамаар ч юмб дээ?
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 16:59
ум, рома, жамаа. УМ судал нээгдэхэд тарнийн ёсонд орно.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 16:52
ум сайн амгалан болооч гээд бараг загнах гээд? бүр болохооо байчихсан. ном ч ном биш, тарни ч тарни биш болжээ. задгай яриа.
Bolormaa [127.0.0.xxx] 2019-02-15 16:06
Er n bol Nasan ood bolson hund Um maanii badmihum tarni bid ert deer uyes l unshij helj irsen ,yag zöv n bol ene lamyn helj baigaagaar Um maanii badmihum gej unshih yostoi yum bna shtei..........bayarallaa,. from Madrid Spain
Зочин [127.0.0.xxx] 2019-02-14 22:06
Хүн болгон ойлгохгүй ийм юмыг бичих юу бхав дээ. Зүгээр л мөнх тэнгэртээ амгалан морил до гээл болооштээ. Бас хүмүүс яахаараа амгалан нойрс гэж хэлээд бдаг юм бэ. Нойрссон биш шү дэ
Зочин [127.0.0.xxx] 2019-02-17 09:17
нойрноос сэрээгүйг үзүүлсэн хэлсэн.
сүхээ [127.0.0.xxx] 2019-02-14 18:50
Ум сайн амгалан болтугай гэдэг нь Танд баярлалаа. улам их амжилт аз жаргал хүсэе гэж байгаа утга санаа илэрхийлдэг тул эртний бүх ном судрын эцэст галын дөл зураад бичдэг юмаа
Баяка [127.0.0.xxx] 2019-02-14 17:53
Амгалангийн орон буюу Диваажинг бэлгэдсэн энэ үгийг хэрэглэх нь буруу зүйл огтхон ч биш. Дараагийн төрөлдөө амгалан заяаны гурван оронд төрөх болтугай л гэсэн үг бөгөөд түүнээс ч дээгүүр Гандан диваажинд төрөхийг ч ерөөсөн утгатай юм. Эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсох болтугай гэсэн хүндэтгэлийн үг ч үүнд хамаарна.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-14 18:09
Зарим гашуудлын мэдээний доор УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ хэмээн бичсэн байхыг олонтоо харж, яах гэж ингэж бичиж байгаа юм бол доо гэж олонтоо бодож байлаа... УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ хэмээх үгийг талийгаачийн хойдын зам мөрт хэрэгтэй мэтээр ойлгон бичих нь бурхны орноо одогсдод хумсын чинээ ч тус нэмэргүй, хадны цуурайтай л ижил юм. УМ САЙН АМГАЛАНТАЙ БОЛТУГАЙ гэдэг үгийн утга нь САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ гэдэг үгтэй утга дүйнэ. Харин УМ МА НИ БАД МИ ХУМ хэмээх хутагт Аръяабал (Жанрайсиг) бурханы зүрхэн тарни нь уншсан, сүслэсэн, залбирсан хэн алинд энэ ба хойдод нь зүйрлэшгүй ач тустай.
улаан орхимж туг намирна намирахгүй [127.0.0.xxx] 2019-02-15 18:33
Болтугай, мандтугай!!! Нэгдэх түн! Суухай.

Бидэнтэй нэгдээрэй